ХУДАЛЧ ХҮНИЙГ ТҮҮНИЙ ХАМРЫН ХЭМЖЭЭ ИЛЧИЛЖ ОРХИДОГ
Британийн эрдэмтэд ээлжит сонирхолтой нээлтээ хийсэн байна. Тэдний олж мэдсэнээр бол бурах дуртай хүнийг олж тогтооход түүний нүүрний зарим нэг хэсгүүд тус болох аж. Их Британийн эрдэмтэд хүний нүүрний хэв маяг болон түүний шударга байдлын түвшний хооронд нарийн холбоо байдгийг олж тогтоожээ. Туршилтын явцад мэргэжилт-нүүд янз бүрийн улс орны улс төрийн зүтгэлтнүүдийн нүүр царайг судалсан байна. Судалгааны ажлын үр дүнг Италийн “Рsicologia e Salute” хэвлэлд нийтлэв.
Шинжлэх ухаанд хүмүүс жижиг нүд болон ам, шовх эрүү, том хамар, өргөн шанаа зэрэг нь тухайн хүнийг худал хэлэх дуртайг илтгэх анхны шинж тэмдгүүд болохыг өгүүлжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар бол дүрлэгэр том нүд, дугариг нүүр царай, өргөн эрүү, багавтар хамар болон том амтай хүмүүс харин эсрэгээрээ худал ярихыг хүсдэггүй аж.
URL: