Их хэмжээний алтны хэргийг ТЕГ шалгаж байна
Өнгөрсөн сарын 19-нд Замын-Үүд – Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд 18 кг алт нуун, хил давуулах гэж байсан хэргийг албаныхан илрүүлсэн. Гэмт этгээдүүд их хэмжээний алтыг хууль бусаар гадагш нь гаргах гэж байсныг Замын-Үүдийн хилийн боомтынхон болон эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн юм.
Тэгвэл уг хэргийг харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт дөрвөн хүнийг шалгаж байгаа гэж байгаа ч албаны хүмүүс хэчнээн хүн холбогдуулан шалгаж байгааг нууцалж байгаа юм.
М.Өнөрөө
Эх сурвалж:
URL: