Гэгээлэг юм хүүхдүүдэд алга

 

 

Хүүхдүүд гэгээлэг зүйлийг харж чадахгүй, гутрангий үзэлтэй болжээ хэмээн Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж хэлжээ. Тэрээр Монгол телевизийн “Ангийн драм” нэвтрүүлгийг шүүж байхдаа энэ бүхнийг ажиглаж харсан байна. Нэвтрүүлгээр хүүхдүүд дандаа амьдралын хар барааныг харуулж байжээ. Найруулагч Б.Мөнхдорж “Гэгээлэг юм хүүхдүүдэд алга. Энэ хүүхдүүдийг юу ийм гутранги болгочихов. Эд нарыг уриалан дуудаж, хөглөж хөгжөөж байх театр байхгүй учраас тэр шүү дээ. Гарцаагүй хүүхдийн юм бүхнийг байлгаж байж бид ирээдүйн иргэдээ төлөвшүүлж чадна” хэмээн хэлжээ.

Н.Батаа new.mn


URL:

Сэтгэгдэл бичих