Хамгийн өндөр “хөвдөг” гацуур модны гэрлэн чимэглэлийг асаав
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Би-Би-Си/. Бразилын Рио де Жанейро хотын нууранд хөвж буй зул сарын аварга том модны гэрлэн чимэглэлийг асаах ёслолд 100 мянга орчим хүн оролцжээ.
Жил бүр болдог энэ арга хэмжээ өнгөрөгч бямба гарагийн үдэш болсон байна.
Од, хонх болон бусад хэлбэр дүрс үүсгэж, модыг чимэглэхэд гурван сая гэрлийн чийдэн оржээ.
85 метр өндөр, 542 тонн жинтэй уг модыг Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннес”-ийн номд “усан дээрх хамгийн өндөр зул сарын мод”-оор бүртгэсэн байна.
Браизил нь дэлхийн хамгийн олон католик шашинтантай улс юм. Тус улсын хүн амын 100 сая гаруй нь католик шашинтай ажээ.
Бразил улс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог учир ард иргэд нь зул сарын баярыг зуны дунд сард тэмдэглэдэг.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: