УХААН ба СЭТГЭЛ
УХААН ба СЭТГЭЛ
Чи бол хайр, чи бас миний зөөлөн сар
Чи намайг зөөлөн гэрлээрээ бүсэлсэн
Чиний хүзүүнээс ч аялгуу уянгалдаг.
Чиний үсэнд чинь эгшиг бий. Хөлөнд чинь хөг наалдсан.
Чи бол хүч, чи бол миний сүнс сэтгэлийн хөрс
Чи намайг өөртөө нуу, би чамаас соёлно.
Цэцэглэхийн төлөө би чам руу унасан.
Ургахыг минь чи үз, би чиний зүрхэнд дэлгэрнэ.
Чи бол миний ухааныг хайлуулагч, би балартсан
Чи анхилуун үнэрээр тодорч манддаг сар
Чи бол бадамлан гэрэлтэгч үнэр
Чиний сүүдэр ч мансууруулна
Миний ухаан алга.
Чи бол бодит хүсэл, чамайг алдахгүй тулд
Би увидас бүхнээ үзүүлнэ. Одоо л амаръя
Миний хайр үндэслэн жимслэнэ.
Чиний ухаан алдарахад миний санаа сэрсэн
Чи намайг энэрэн хамгаал, би хайрын дүр.
b. batregzedmaa (REGZED)
URL: