Эрэгтэй эмэгтэй нийлсэн бүлэг дээрэмчид баригдлаа

watermark.phpБГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 05-р сарын 09-ний өдрийн 04 цагийн орчим гудамжинд иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байхад нь 3 залуу араас ирж “…миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм.” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас , эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг гарсан.
Гэмт хэргийг илрүүлэх ажлыг хэсгийг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны 3 залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганц нэгээрээ явж эрэгтэй хүнийг онцлон ажиглаж байгаад 17 настай эмэгтэй Т гэгчийг түүн рүү /хохирогч руу/ явуулж “…ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачиж араас нь очиж дээрэмддэг байсан болохыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх 3 жолоочийг хамтран оролцогчоор шалгаж байна.

URL:

Сэтгэгдэл бичих