Амьдаараа шатсан Бааварын хагалгаа амжилттай болжээ
Хип хоп холбооны ерөнхийлөгч “Дижитал” хамтлагийн ахлагч асан Ш.Баавар өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэргээр саатуулагдаж байхдаа галд өртөж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тухайн үед ШШГЕГ-аас Бааварыг өөрийгөө шатаахыг завдсан гэх тайлбарыг өгч байсан билээ. Харин уг галын асуудалд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн найман албан тушаалтанг хариуцлага алдсан хэмээн ажлаас нь халсан бол Бааварыг өөрийгөө шатаасан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Тодруулбал, Ш.Баавар нь хорих ангид гал тавьсан нь нотлогдсон бөгөөд өөрөө ч хэргээ хүлээсэн гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглоод байсан. Гэсэн ч хилээр гарахыг нь хориглоод байсан Баавар биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон юи. Тэрээр тус улсад хагалгаанд орсон бөгөөд өөрийн цахим худаснаа “Гурван цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: