“Хужирт рашаан сувилал” ХХК-д 768,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”, “Элма Хужирт” ХХК-иудын рашаан сувилалын үйл ажиллагаанд 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу 1,3 дугаар улиралд шалгалт хийлээ. Шалгалтаар дээрх компаниудын рашааны болон цэвэр усны цооног, түүний шугам хоолойд тоолуур суурилаагүй, зөвшөөрөлгүйгээр рашааныг халаалтын шугаманд холбосон зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан шаардлага биелэгдээгүй тул “Хужирт рашаан сувилал” ХХК-д 768,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав.
Дээрх рашаан сувилалын газруудаар үйлчлүүлэгчдийн тоо байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон хэмжээнээс хэтэрсэнээс цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, хэвийн ажиллагаа алдагдаж, хүрээлэн буй орчинд гаргаж байгаа хаягдал бохир ус нь стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэлттэй болсон нь шинжилгээгээр нотлогдож, мөн цэвэрлэх байгууламжууд нь рашааны хамгаалалтын бүсийн дотор байрлаж байгаа зөрчил нь хүрээлэн буй орчинд бохирдол доройтол үүсгэх, рашааны чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл шалтгаан болж байгаа тул стандартын шаардлага, эрүүл ахуйн хэм хэмжээг хангасан, амралт сувилалын үйлчилгээний хүчин чадлыг бүрэн хангахуйц цэвэрлэх байгууламж шинээр барих талаар улсын байцаагчдын албан шаардлага хүргүүллээ.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар
URL: