Таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт дэх “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.
URL: