Сэлбэ гол ийм болно
Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн төр захиргааны шинэ байр, орон сууцны VII хороолол, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөнө. Энэ удаа бүтээн байгуулалт буландаа “Сэлбэ” төслийг онцолж байна. Нийслэл, Сүхбаатар дүүргийн зүгээс Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх “Сэлбэ” төслийг энэ онд хэрэгжүүлж эхлэх юм байна. Сэлбэ голын урсац, экологийн тэнцвэр, орчны тохижилт бусад орны хотуудын дундуур урсдаг голуудын жишигт нийцэхүйц байхаар төлөвлөсөн бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ.
Эхний ээлжинд тус голын “100 айл”-аас Арслантай гүүр хүртэлх хэсгийн урсацыг сайжруулах юм байна. Уг бүтээн байгуулалтын трасст орж буй айлуудыг нүүлгэх бөгөөд дахин газар олгохгүй. Зөвхен мод үржүүлгийн зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгох аж.
Т.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: