2013 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

weatherБаруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутаг, тал хээрийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих