“Guys”-ийн дуучин, жүжигчин М.Мягмар “нусаа хацар”-таа нааж яваа сурагтай
“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан билээ. Хамгийн сүүлд “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан Бошигт хааны дүрд амжилттай тоглож, мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тэрээр нусаа хацартаа нааж яваа сурагтай. Учир нь автомашины дугаарын хязгаарлалтыг болиулах санал асуулгатай холбоотой гэнэ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ. “Явдаггүй нэг өдрөө гадаа хонож өнжсөн машин хөлдөж, эзэнд нь бөөн төвөг удна. Свеча нь муудна, худалдаж авна, солино гээд хохирч байгаа юм даа. Машинтайгаа зууралдсаар ажлаа алдана, ар гэртээ өнгөрөөх халуун дулаан цаг хугацаа худлаа болно. Дулаан зогсоол нь дундаж машинаасаа үнэтэй” гэв.
Түүнтэй санал бодлоо хуваалцсан жиргээчид дулаан гарааш байгаа, халаагаад байж болдог тухай зөвлөхөд “Болно л доо. Гэхдээ ойр ойрхон халаахын тулд өөрөө машиндаа ойрхон байх хэрэгтэй. Гэтэл ажлаа алдмааргүй байна. Ажил хол” хэмээн зовлонгоо тоочжээ.
Бас мань хүнээс зарим жиргээчид “Төрийн дайсан 2” кино яасан тухай асуухад “Юун Төрийн дайсан 2. Хөлдүү машинаа асаах гээд нусаа хацартаа нааж явахад” хэмээн учирлажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: