Их аварга Д.Дагвадорж Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжилжээ

​ Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Петровис” ком­панийн Төлөөлөн удирдах зөв­лөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү  Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэм­жилсэн байна.

Сүх­баа­тар дүүргийн нутаг дэвсгэрт орших “VLVT” бааранд энэ сарын 1-ий шөнө Д.Дагвадорж, Б.Дөл­гөөн нар мар­галдсан. Улмаар их аваргын биед Б.Дөлгөөн мэсээр гэмтэл учруулж хамрыг нь муруйлган, хацрыг нь зүссэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Тухайн үед Д.Дагвардорж аварга “Намайг хүн ийм болгочихлоо” гээд уйлж орж ирсэн байдаг. Тэгвэл их аварга биед нь бэртэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр ийнхүү их хэмжээний мөнгө нэхэмжлэхэд хүрсэн аж. Сүүлд олдсон мэдээллээр Д.Дагвадорж аварга дээрхээс гадна мөрөндөө шилээр зүсүүлж гэмтэл авсан байжээ.

Энэ хэргийн талаар  “Маргаан нь Б.Дөлгөөнөөс үүдэлтэй. Тэр аваргыг өдөж хоргоосон” гэсэн мэдээлэл бий. Гэсэн ч эсрэгээрээ Д.Дагвадорж аваргын ойвор­гон зангаас болсон гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна. Тодруулбал, Б.Дөлгөөний ойр төрлийнх нь хүнийг доромжилсноос маргаан үүссэн бололтой. Зодоон болсны дараа Д.Дагвадорж Шүүх эм­нэлэгт үзүүлж, гэмтлээ тогтоолгосон байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хугацаа болсон ч ямар дүгнэлт гарсныг хуулийнхан нууцалж байна.

 

Т.Амартүвшин

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих