Хуурамч падаан ашигласан “Цахилгаан холбоо” компаний ажилчдыг торгожээ
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай дахь салбарт Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Тэрээр тус байгууллагын 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд сарын хугацаанд санхүүгийн хяналт шалгалт явуулсан байна.
Шалгалтаар бараа, материалын орлогын болон зарлагын падааныг засвартай бичдэг, татан буугдсан байгууллагын падааныг санхүүгийн баримтад хавсаргадаг, зарим компанийн зарлагын падааныг ашиглан өөрсдөө бичилт хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Мөн санхүүгийн баримт бүрдүүлэлт дутуу, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийж байгаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч холбогдох дөрвөн албан тушаалтанд 1 сая 920 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: