Ял эдлэж байсан бол ОХУ-д нэвтрэх боломжгүй болно

ОХУ  иргэдийн аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлж, нийгэм дэх хурцадмал байдлыг багасгах зорилготойгоор хүнд, ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан гадаадын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх “ОХУ-д орох болон гарах хэв журмын тухай” хуулийн төслийг бэлтгээд байгаа гэнэ.

Думад өргөн барихаар зэхэж буй  тус хуулийн төсөлд зааснаар гэмт хэрэгтэн ял шийтгэлээ эдэлж дууссан байлаа ч ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхгүй юм байна. Мөн эл хууль батлагдвал хууль батлагдахаас өмнө нь Оросд ирж амьдарч, хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн гэрээг цуцлан эх оронд нь буцаах ажээ. Хуулийн төслийг санаачлагчид  өөрийн улс орондоо онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн эсвэл холбогдсон хилийн чанадад ч хэв журам сахихгүй нь тодорхой гэж үзэж байгаа юм.

Ugluu-logo17


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих