Э.Сумъяа, Т.Мөнхтуяа нар таван мянган ам.долларын эзэн боллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” олон улсын уламжлалт тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөл өндөрлөлөө. Дэвжээнд Монголын нэрийг төлөөлж есөн тамирчин өрсөлдсөнөөс 51 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Сумъяа болон 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Т.Мөнхтуяа нар мөнгөн медаль хүртэж таван мянган ам.долларын эзэн болсон бол 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Одончимэг хүрэл медалиар энгэрээ мялаав. ОУХМ Э.Сумъяагийн жинд зургаан бөх барилдсан бөгөөд тэрбээр эхний тойрог хийлээд дараагийн тойрогт Унгарын бөх Денес Мерседесийг оноогоор ялж шигшээ барилдаанд шалгарчээ. Харин аваргын төлөөх барилдаанд Япон Улсын бөх Марека Шидочид 8:5 харьцаатай ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон байна. 59 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Т.Мөнхтуяагийн хувьд Э.Сумъяа, Т.Мөнхтуяа нар таван мянган ам.долларын эзэн боллоо нэгдүгээр тойрогт Украин Улсын бөх Ганна Василенког цэвэр ялж дарааагийн тойрогт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастинатай барилдахаар болжээ. Мөнхтуяа энэ жилийн дэлхийн аваргын хагас шигшээ барилдаанд Шастинад 7:0 харьцаатай ялагдаж байсан бол энэ удаа 13:6 харьцаатай илүүрхэж хариугаа авсан байна. Харамсалтай нь шигшээ барилдаанд Беларус гаралтай ч Азербайжан Улсын нэрийн өмнөөс барилддаг Юлия Раткевичид 6:4 харьцаатай ялагджээ. 72 кг-ын жинд барилдсан О.Бурмаа, Б.Одончимэг нар тэмцээний эхний тойрогт таарч Одончимэг 5:4 харьцаатай ялсан ч дараагийн тойрогтоо Япон Улсын бөх Хирое Сузукуд 2:1 харьцаатай дийлдсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстан Улсын бөх Эльмира Сыздыковатыг 11:4 харьцаатай буулган авснаар медалийн тавцан дээр зогсов.

Б.НОМУУН

URL:

Сэтгэгдэл бичих