Төв бассейны дээвэр нурав

Төв бассейны дээвэр нурав

Төв бассейны дээвэр нурсан осол энэ сарын 24-25-нд шилжих шөнө болжээ.

Шөнийн 00:00 цагийн үед болсон энэ ослын үеэр бассейнд азаар ямар ч хүн байгаагүй юм байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар осол тийм ч айхтар ноцтой байгаагүй аж. Дээврийн хэсэг багахан нурж, таазны хэсэг усан санд унасан ажээ.

Албаныхан одоогоор дээвэр яагаад нурсан шалтгааныг судалж байна. Манайдаа л хамгийн томд тооцогдох усан спорт сургалтын төвийн барилга 1986 онд баригдсан бөгөөд 30-аад жил болж байгаа юм.

Ерөнхийдөө урсгал засвар хийх шаардлагатай гэгдэж байсан төв бассейны тааз, дээвэр ийн нурсан нь засварын ажил яаралтай хийх болсныг сануулсан хэрэг боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих