Цэрэггүй “жанжин”-ы дайн өндөрлөв
Ерөнхийлөгч утаатай дайн зарлаад “жанжин”-аар нь тамгын газрын дарга П.Цагааныг томилсон. Гэтэл П.Цагаан “жанжин”-ы цэргүүд нь авилга хээл хахуулийн хэрэгт холбогдоод дээлээ нөмөрчихөв. Оронд нь томилогдсон нөхдүүд нь биеэ оторлоод хөдөлж өгөхгүй “жанжин”-ыхаа уурыг барж байгаа аж. П.Цагаан “жанжин” аль хавар л ирэх өвлийн утааны эсрэг тэмцэх тушаал буулгасан нь ч нэг нь ч биелэсэнгүй цэргүүд нь хий дэмий л алмайрсаар өвлийг угтав
Зарласан нь дайн нь үр дүнгүй болсонд “жанжин” баахан бухимдаж, Агаарын тухай хууль санаачлан өргөн барьснаар энэ жилийн дайн өндөрлөв.
Эх сурвалж: ZUUN.MN
URL: