16 настай охин амиа хорлохыг завджээ

66Монголчууд эрт дээр үеээсээ амиа хорлохыг цээрлэн ихэд эгдүүцдэг байсан билээ. Тэгвэл сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол ихсэх хандлагатай болжээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 настай охин 100 ширхэг эм ууж амиа хорлохыг завдсан байна. Одоогооор охины биеийн байдал маш муу байгаа бөгөөд Яаралтай түргэн тусламжийн тасагт хордлого тайлах  эмчилгээ хийлгэж байгаад хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг руу шилжжээ. Охин ээжтэйгээ муудалцсаны улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байгаа аж. Иймд иргэн та өсвөр насны хүүхэдтэй бол халамж анхаарлаа сайжруулж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг харгалзан энэ төрлийн үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Г.Энхтуяа


URL:

Сэтгэгдэл бичих