Сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг эмчилсэн Намиш Мехта эмч Монголд иржээ
Сэтгүүлч Б.Эрдэнэцогт хоёр сарын өмнө Энэтхэг улсад элэг солиулах хагалгаа хийлгэсэн. Одоогоор биеийн байдал сайн байгаа. Түүнд хагалгаа хийсэн Энэтхэгийн Сир Ганга Рам эмнэлэгийн эмч Намыш Мехтаа Монголд өчигдөр иржээ. Тэрээр өнөөдөр буюу 11-р сарын 26-ний 11:00 цагаас ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзана. Намыш эмч монголчуудын дунд элэгний өвчлөл их байгаа ч эрт үедээ оношилж чадвал хүний амь авах өвчин биш гэж үздэг. Тэрбээр 11-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд 3 дугаар эмнэлэг дээр байрлан элэгний өвчтэй тэмцэж байгаа иргэдэд үзлэг, оношлогоо хийх юм. Мөн монголд “Сир Ганга Рам” эмнэлгийнхээ салбарыг байгуулах боломж хэр байгааг судлах зорилготой ирж байгаа юм байна.
URL: