Эрт цагийн өш хонзон

АН хорьхон настай. Гэхдээ энэ хорин жилийн турш хуримтлагдсан гомдол хэзээний өш хонзон болон зангирч байна.

Тэд намын ҮЗХ-гоо хуралдуулах, Их чуулганаа зарлах тэр өдрийг л хүлээж, шүд зуун тэсч суугаа гэхэд нэг их хилсдэхгүй. Монголын Ардчилсан намыг МҮАН, МСДН нийлж гол цөмийг нь бүрдүүлж байсан цаг саяхан.

Гэвч Үндэсний Ардчилсан нам шинэ намдаа бүрмөсөн уусч, харин соцдекүүдээс гаралтай “Алтан гадас”-чууд энэ намын бүхий л эрх мэдлийг атгаж байгаад олон хүний эгдүү хөдлөөд байгаа бололтой. Үүнээс улбаалан АН хоёр хуваагдаж ч магадгүй гэж улс төр сонирхогчид эмээж байна. Хэзээ ч эвлэрч нэгдэж чаддаггүй, бас эвлэж нэгдэхээрээ үргэлж бие биенийхээ дээр гарах гэж оролдож байдаг Монгол хүний гөжүүд зан, эрх мэдэлд хэт их шунасан залуучууд, өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг нэмэх гэж улайрч байгаа Но.Алтанхуягаас болж өнөөгийн АН дахиад л МСДН, МҮШН болж хуваагдахыг үгүйсгэх аргагүй тийм л нөхцөл байдал тулгарлаа.  Үнэнийг хэлэхэд одоогийн толгойгоо өндийлгөн ядаад байгаа экс соцдекүүд МСДН-ыг МАХН-ын захиалгаар устгаад сүүлд нь түүнийгээ “Алтан гадас” ассоциаци гэсэн хөөрхөн нэртэй болгосон  гэж АН-ынхан хардаж байна.

Шударга.мн


URL: