Ч.Өнөрбаярын таалалд нийцэхгүй бол “улс төрийн хаягдал” болно
Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн цэц “ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудын нэг болох “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн хууль”-ийн зарим зүйл заалт нь үндсэн хууль зөрчиж байна” гэх шийдвэр гаргасных нь төлөө хэвлэлээр “загнаж”, “улс төрийн хаягдлууд” гэж байсан. Үндсэн хуулийн цэцэд тэтгэврийн нас нь болсон нэг хүн нь П.Очирбат. Тэрээр МУ-ын ерөнхийлөгч байсан бөгөөд Ч.Өнөрбаярын хэлдэгээр ямар ч хуулийн мэргэжлийн хүн биш юм билээ. Нөгөө нэг мэргэжлийн биш улс төрч нь н.Лхагваа. Үндсэн хуулийн цэцэд байгаа мэргэжлийн бус хоёр хүн энэ хоёр. Гэвч энэ хоёрыг ерөнхийлөгч санал болгосноор томилсон гэдгийг амтай болгон ярьж байна. Нэг үгээр хэлбэл Ч.Өнөрбаяр Ерөнхийлөгчийн томилгоог эрс буруу шаасан үгийг амнаасаа унагалаа. Тэгэхээр энэхүү алдааг залруулахыг Ерөнхийгчдөө зөвлөх болж байх шиг.
Н.Батаа
http://new.mn/News/Detail?news_code=14275
URL: