Дэлхийн аварга М.Уранцэцэг Аби-Дабугаас хүрэл медаль хүртжээ

uranАрабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болсон жүдо бөхийн Гранпри тэмцээнээс Дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Энэ сарын 23-24-ны хооронд зохиогдсон уг тэмцээнд 35 орны 134 эрэгтэй 102 эмэгтэй жүдоч 14 жинд өрсөлдсөн юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Д.Алтансүх, Б.Батгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, 52 кг-ийн жинд М.Бундмаа, 63 кг-ийн жинд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, 78 кг-д О.Жавзмаа нар хүчээ сорилоо.
М.Уранцэцэгийн хувьд  жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, улмаар хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Айша Гурбанлиг цэвэр ялсан юм. Харин медалийн төлөөх барилдаанд Францийн залуу од Амандине Бучардад ялагдсанааар дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Бельгийн бөхийг юүко, иппон үнэлгээний давуугаар буулган авч  хүрэл медалийн эзэн болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих