Ирвэсний зулзага малчны хотонд иржээ
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Хайрхан хэмээх газрын Бүртэн гэдэг өвөлжөөнд малчин Б.Ганбатын гэр дээр нялх гүен /ирвэсний зулзага/ирж ууттай махнаас идсэн байна.
Гэр дээр нь гарч хярсан ирвэсийг малчин Б.Ганбат харж сумын төвтэй холбоо барьж мэдэгдсэнээр, ажлын хэсэг ирж уургалж буулган, уутанд хийж буцааж ууланд нь тавьжээ.
Тус сумын Мөнгөн аяга багийн засаг дарга Батдэлгэрийн ярьснаар ирвэсний зулзага гүен нэг настай болов уу гэмээр нялх гэнэн амьтан байсан гэж ярьж байна.
Дэлхийн улаан номонд орсон ховор амьтны хааны зулзага малчны хотонд ирж, мах зоглоод буцлаа. Ирвэсний зулзага зочлоод буцах үеэр хүн малын ямар нэгэн гарз гарсангүй.
Ховд аймаг А.Бямбасүрэн
URL: