Дэмжихээ дэмжиж, сонсохоо сонсоно
Д.ГЭРЭЛ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын төдийгүй өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлдэг нэгэн. Өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдсөн нэгэнтэй бол хаана ч, хэзээ ч маргаж мэтгэлцэх бэлэн.
Чуулган болон байнгын хорооны хуралдааны танхимд “өндөр” дуутай гурван гишүүний нэг нь. Нөгөө хоёр нь Ц.Нямдорж, С.Баярцогт нар. Тэгвэл Д.Эрдэнэбат дарга “өндөр” дуутай шигээ бас дэмжих юмаа хаана ч дэмжиж, сонсох юм аа хаана ч ажрахгүй сонсдог нэгэн бололтой.
Түүнийг хуралдаанаас гарч явахдаа хуулийн төслийг дэмжиж буй болон чуулганы танхимд хөгжим сонсоод сууж буй зураг цахим ертөнцөд аль хэдийнэ таржээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: