“Youtube” хэсэг хугацааны сааталд оржээ
СӨҮЛ./ЁНХАП/. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хамгийн том цахим хуудас болох “Youtube” хэсэг хугацааны сааталд оржээ.
Өнөөдөр өглөө 07:30 цагаас эхлэн 20 минутын турш “Youtube” цахим хуудсанд хандалт хийхэд дэлгэцэд ’500 Internal Server Error’ гэсэн алдаа зааж нээгдэхгүй байв.
Хэдийгээр саатал удаан үргэлжлээгүй боловч өдөр бүр дэлхийн хэдэн тэрбум хүн ханддаг уг цахим хуудасны саатал хоромхон зуурт асар олон хүний анхаарлыг татсан байна. “Youtube” компаниас уг асуудлаар 11:30 минутад тайлбар хийсэн бөгөөд саатал гарсан цаг хугацааг тодорхойлж чадаагүй ба саатлын шалтгааны олж тогтоохоор ажиллаж байна гэжээ. “Youtube” компани анх 2005 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлж жилийн дараа буюу 2006 онд “Google” компанийн харьяанд орсон юм.
А.Цацралт МОНЦАМЭ
URL: