Хятад улс гүн усны станцаа туршив
Фото: EPA
Хятад улс зургаан хүн 18 цагийн турш ажиллах боломжтой гүн усны ажлын станцынхаа загварыг тусгай цөөрөмд туршив.
Хятад улс зургаан хүн 18 цагийн турш ажиллах боломжтой гүн усны ажлын станцынхаа загварыг тусгай цөөрөмд туршив. Синьхуа агентлагийн уламжласнаар 35 тонн жинтэй загвар Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн корпорацийн хэдэн арван жилийн боловсруулалтын үр дүн болсон юм.
Загвар хятадын ирээдүйн гүн усны ажлын станцын суурь болно. «Эдгээр туршилт ба технологи хэтдээ илүү том гүн усны станцыг зохион бүтээж үйлдвэрлэх боломж олгоно» гэж компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Эдүгээ БНХАУ 2012 оны 6-р сард Номхон далайн Марианы хотгорт 7062 метр гүнд хүрсэн «Зяолун» гүн усны аппараттай байна.
Оросын дуу хоолой
URL: