МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр ажлаасаа чөлөөлөгдөөгүй

даваааа-300x171МҮОНТ-тэй холбоотой асуудлаар өчигдөр Үндэсний зөвлөл хуралдаж  “МҮОНТ-ийн нэр бүхий ажилтнууд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нарын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныг судалж арилгах талаар албан үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч, үр дүнг нь 2013 оны 12 дугаар сарын 2-ны дотор Үндэсний зөвлөлд мэдээлэхийг  МҮОНРТ-ийн  ерөнхий захирал (М.Наранбаатар)-т үүрэг болгосугай” гэх тогтоолыг гаргаад байгаа билээ.

Ийнхүү Үндэсний зөвлөл тогтоолоо гаргаад ээлжит бус хуралдааны товыг зарлачихаад байхад “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чиглэл өгсний дагуу ерөнхий захирал М.Наранбаатар ажилчдынхаа өгсөн шаардах бичгийг нягталж үзээд Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргажээ” гэх ташаа мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Түүнчлэн МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ерөнхий захирлын шийдвэрийг  хүлээж авалгүй, утсаа салган алга болсон гэх зэргээр худал мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа юм.  Энэ талаар МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяраас тодруулахад, “Би одоогоор өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Ажлаас чөлөөлөгдөх талаар ямар нэг шийдвэр гараагүй. Энэ асуудлыг ирэх сарын 2-н хүртэл шийдвэрлэх чиглэлийг Үндэсний зөвлөл гаргасан” гэлээ.

123 001


URL:

Сэтгэгдэл бичих