Р.Амаржаргалын оронд гишүүний сэнтийд хэн суух вэ?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын
чуулганаар хэлэлцэнэ гэсэн ч таг дуугүй өнгөрөв. Энэ нөхцөл байдал нь Ардчилсан намынхан Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх дараагийн хүн дээрээ ямар нэг тохироо хийж эхлэв үү? эсвэл Р.Амаржаргал гишүүнийг ямар ч хамаагүй аргаар авч үлдэхээр шийдсэн үү? гэсэн таамгийг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлэхэд хүргэлээ.
Өнөөдрийг хүртэл Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхийн талаар УИХ ямар нэгэн шийдвэр гаргаж ч амжаагүй байхад Сүхбаатар дүүргийн буюу УИХ-ын 23-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхлэв.
Одоогийн байдлаар эрх баригч Ардчилсан намаас Да.Ганболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр дуулдаж байгаа бол Монгол Ардын Намаас Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, хотын орлогч дарга асан Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр бичигдэж эхэллээ. Эдгээр хүмүүстэй зэрэгцэн Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу, ШӨХТГ-ын дарга О.Магнай болон тус газрын дэд дарга Н.Ариунболд нарын нэр ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсаар байна.
Д.Дарам
URL: