Чингис хотын ууган иргэнд орон сууц бэлэглэжээ
Хэнтий аймгийн ИТХ энэ сарын 18-ны өдөр нээлттэй хуралдаж Өндөрхаан хотын нэрийг өөрчилж, Чингис хот болгох тогтоолыг гаргасан билээ.
Чингис хот хэмээх нэртэй болсныг зарлах ёслолоо ч зохион байгуулж, жил бүрийн энэ өдөр “Чингис хотын баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ.
Мөн энэ түүхэн шийдвэрийг гаргах үед мэндэлсэн Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэн 37 настай Гомбын Батжаргалын төрүүлсэн 4.5 кг хүүг Чингис хотын ууган иргэн хэмээн зарласан байна.
Түүнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Чингис хотын төвд шинээр ашиглалтад орсон хоёр өрөө байр бэлэглэсэн байна.
Мөн Хас, ХААН банкнаас ууган иргэнд хадгаламж нээж өгчээ.
Б.Дамдин /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: