Билл Гейтсийн «Дэлхийн хүн амыг багасгах» вакцин

Microsoft-ийг үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, буянтны төрх үзүүлсэн Билл Гейтс өөрийн олон тэрбумын хөрөнгөө ашиглан «Билл ба Мелинда Гейтсийн сан »-гаараа дамжуулан Африкийн ядуурал, хүнсний хомсдол, өвчин эмгэгтэй тэмцдэг. Саяхан Калифорнид болсон бага хурал дээр Гейтс өөрийн буяны ажлын нийтэд мэдэгдээгүй хэсгийн хөшгийг нээж дэлхийн хүн амыг багасгах “евгеник” бодлогын талаар ярьжээ. Гейтс энэ тухай Калифорнийн Лонг-Бичд болсон хаалттай хурал дээр тавьсан “Тэг рүү шинэчлэгдэх нь” илтгэлдээ дурдсан юм.  Шинжлэх ухааны талаас маш тэнэг санал болох 2050 он гэхэд агаарт хаяж буй нүүрсхүчлийн давхар ислийн хаягдлыг дэлхийн хэмжээнд “ТЭГ” болгох тухай ярьж байгаад 4 дэхь минутандаа “Бид эхлээд хүн амтай боллоо. Одоо дэлхий дээр 6,8 тэрбум хүн амьдарч байна. Энэ тоо 9 тэрбум болтол өснө. Тэгэхээр бид эрүүл мэнд, вакцинжуулалт, хүн амын нөхөн үржихүйн талаар шинэ ажил хийнэ. Хүн амын тоог магадгүй 10-15% багасгана” гэж мэдэгджээ. Тодруулж хэлбэл тэрээр шинэ вакцин гарган авч байгаа бөгөөд энэ вакциныг дэлхийн хүн амын өсөлтийг багасгахын тулд хэрэглэнэ гэж хэлжээ. Билл Гейтс вакцины тухай ярихдаа чухам юуны тухай яригдаж байгааг мэдэж байгаа юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Давосын эдийн засгийн чуулган дээр Гейтс ойрын 10 жилд түүний “сан” хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зориулан вакцин бүтээхэд 10 тэрбум доллар зарцуулна гэж зарласан.
“Билл ба Мелинда Гейтс Сан” нь Дэлхийн банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон вакцин үйлдвэрлэгч нартай хамтран “Дархлаажуулалт ба Вакцинжуулалтын даяарчлалын холбоо”-г үүсгэн байгуулж, вакцинжуулалт ялангуяа Африкийн болон хөгжиж буй орнуудад вакцинжуулалт явуулах, шинээр төрж буй хүүхэд бүрийг вакцинжуулалтад хамруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр үүнийг нэг талаас нь харахад буяны үйлс мэт харагдаж байгаа ч гол асуудал нь вакцин үйлдвэрлэгчид нэг биш удаа вакцины хортой нөлөөг гурав дахь ертөнцийн юу ч мэдэхгүй иргэдээс нуусан хэрэгт байгаа юм. Зарим нэг байгууллагууд вакцины үнэн зорилго нь хүмүүсийн дархлааг сулруулж, өвчин эмгэгт өртөмтгий болгосноор богино хугацаанд үхэлд хүргэх гэж үзэж байна.

Гахайн ханиад H1N1 вирус дэлхий даяар тархсан тухай үндэслэлгүйгээр зарласны дараа өндөр хөгжилтэй орнууд вакциныг их хэмжээтэйгээр үйлдвэрлэж, хэсэг хугацааны дараа үлдэгдэл хэдэн зуун сая шалгагдаагүй вакцин үлдсэн. Тэд энэхүү хэрэггүй эмнээс салахын тулд вакцинуудыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад өгсөн ба ДЭМБ түүнийг нь ядуу болон хөгжиж буй орнуудад үнэ төлбөргүй тараажээ. Франц улс эм үйлдвэрлэгч аваргуудаас худалдаж авсан 94 сая вакциныхаа үлдэгдэл 91 саяыг өгсөн байна. Англи улс 60 саяасаа 55 сая гэх мэтээр шилжүүлжээ.
Рим дэх Кочране Судалгааны Төв /Cochrane Research Center/-ийн халдварт өвчин судлаач Томас Жефферсон “Өвчний тархалт дэлхийн ихэнх хэсэгт зогссон байхад Тэд яагаад хөгжиж буй орнуудад вакциныг тарааж байгаа юм бэ? Халуун оронд ялангуяа нарлаг газарт H1N1 вирус тархах магадлал маш бага байдаг тул энэ вакциныг өгөх шаардлага байхгүй байсан. Харин үүний оронд зүрх болон зүрх судасны өвчинд шаардлагтай эм илгээсэн бол илүү үр дүнтэй. 180 сая доз H1N1 вирусын эсрэг вакцин өгсний анагаах ухааны шалтгаан нь хаана байна?” гэж ярьжээ. Түүхэн эх сурвалжаас үзэхэд H1N1 нь тахлын хэмжээнд аймшиг төрүүлэх өвчний тоонд ордоггүй ажээ.
Ихэнх вакцинд хэрэглэгддэг консервант, хорт адьювант нь мэдрэлийн булчингуудын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулснаар олон хүүхэд хохирч байгааг эм үйлдвэрлэгчид чимээгүй дарсаар байна. Олон вакцин түүний дотор 3 дахь ертөнцөд зориулж хямдруулсан хосолмол вакцинуудад консервант болгон 50%-ийн мөнгөн усны агуулгатай нэгдлийг (sodium ethylmercurithiosalicylate) ашигладаг байна.

1999 оны 6 дугаар сард Америкийн Вакцины мэдээллийн үндэсний Төв “мөнгөн ус хүний биед орсоноор тархи гэмтдэг” гэж мэдэгдэж байжээ. Мөн энэ сард Америкийн өвчин судлал ба хяналтын Академи тимерсол агуулсан вакцин хэрэглэх аюултайг олон нийтэд анхааруулж байсан байдаг. Академийн зүгээс эмийн агуулгаас тимерсолыг (Thiomersol в ЕС) гаргахыг шургуу шаардаж байжээ. Тухайн үед Америкийн хүнс ба эмийн хяналтын газар тимерсол агуулсан вакциныг хэдхэн удаа  хэрэглэхэд хүний бие дэх мөнгөн усны хэмжээ Холбооны хэмжээнд тогтоосон түвшингээс илүү гарч байгааг тодорхойлжээ.
Евгеникийн шинэ хэлбэрүүд үү
Евгеника (сайн үүлдрийн, төрлийн гэсэн утгатай грек үг)- хүний хувьд түүний удамшлын шинж чанарыг сайжруулах сургаал. Товчхондоо хүний генийн сангийн гажигтай тэмцэх гэсэн үг.
Эерэг евгеникийн зорилго- нийгэмд үнэ цэнэтэй, удамшлын өвчингүй, биеийн хөгжил сайн, өндөр интеллектэй хүний нөхөн үржихүйг дэмжих.
Сөрөг евгеникийн зорилго- удамшлын гажигтай гэж тооцогддог хүмүүсийн нөхөн үржихүйг зогсоох.

Гейтсийн хар ертөнцийн иргэдийг цөөлөх сонирхол нь шинэ зүйл биш. Гурав дахь ертөнцийн төрөлтийг нууцаар багасгах зорилгоор вакциныг хэрэглэх санал нь бас шинэ зүйл биш юм. Гейтсийн сайн найз Дэвид Рокфеллер болон түүний “Рокфеллерийн Сан” ДЭМБ-тай хамтран 1972 оноос эхлэн “шинэ вакцин” гаргахаар ажиллаж байна.
Энэ төслийн үр дүнд 1990 оноос эхлэн далайн гахайн оронд хүнийг бөөнөөр нь туршилтандаа ашиглах болсон. ДЭМБ Мексик, Филиппин, Никаругад гарсан татран өвчний эсрэг вакцинжуулалтын компанит ажлыг гардан зохион байгуулж байлаа. Ромын католик шашны байгууллагууд ДЭМБ-ын хөтөлбөрийн зорилгод эргэлзэж вакцинуудыг шалгахад  хүний хорионик гонадотропин (Human Chorionic Gonadotropin, hCG)- ыг илрүүлжээ.
HCG  буюу жирэмсний гормон нь үр хөврөлийн бүрхүүлийн эсийг боловсруулдаг ажээ.
Жирэмслэлтийг дэмжих HCG гормон татран өвчний өдөөгчтэй нэгдэж хүний биед эсрэг биетийг бий болгодог. Эсрэг биет эмэгтэй хүний жирэмсний явцыг зогсоож үр зулбалт явуулдаг. Өөрөөр хэлбэл абортын нууц хэлбэр юм. Ийм мэдээнүүдийг Филиппин, Никарагуагаас ирүүлж байжээ.

Гейтсын Африк дахь “генийн хувьсгал”

«Билл ба Мелинда Гейтсын сан» Рокфеллерын сантай хамтран “Африк дахь ногоон хувьсгалын холбоо”-г санхүүжүүлж байгаа юм. Холбоо зорилго нь Африкт генетикийн хувьд өөрчилсөн ургацыг дэлгэрүүлэх явдал юм.

Генетикийн хувьд өөрчилсөн бүтээгдхүүн нь хүн болон амьтанд хор нөлөөгүй гэж хэн ч батлаагүй байна. Түүнээс гадна энэ бүтээгдхүүнийг дагалдах химийн гербицид нь хорт бодис глифосатын нэгдлийг агуулдаг.
Гербицид хэрэглэсэн хэрэглэсэн талбайн орчмын усанд орсон бага хэмжээний глифосатын нэгдэл жирэмсэн эмэгтэйн хүйс болон үр хөврөлийн эсэд нөхөж болшгүй хохирол учруулдагыг судалгаагаар баталжээ.
Гербицид үйлдвэрлэгч «Эпицит» компанийн ерөнхийлөгч Митч Хайн генетикийн хувьд өөрчилсөн эрдэнэ шиш тарьсан талбайгаа заан “бидэнд үрийн шингэний эсрэг «эсрэг биет-анти биет» үйлдвэрлэдэг эрдэнэт шишийн хүлэмж байна” гэж мэдэгдэж байжээ.
Хайн “бид удамшлын үргүйдлийн дархлаатай эмэгтэйн эсийг тусгаарлан авч генийн инженерийн аргаар ердийн эрдэнэ шишийн генд оруулсан” гэж тайлбарлажээ. Ийм аргаар хүнсэнд хэрэглэдэг эрдэнэ шишийг нууцаар үр хөврөлийг таслах хүнсний бүтээгдхүүн болгосон байна.
Түүний үгээр эсрэг биет үрийн эсэд “зүүгдсэнээр” үрийн эс «сперматозоид» хөдөлгөөнгүй болж амьдрах чадваргүй болдог байна. Хайн энэ нь “дэлхийн хэт суурьшлыг” зогсоох боломжийн арга гэж батлаж байгаа юм.

«Сайн клуб»

Гейтсийн ТЕD2010 дээр хэлсэн дэлхийн хүн амыг багасгах тухай үг нь 2009 онд Irish.Cenetoal.com-д гарсан мэдээлэлтэй тохирч байгаа юм. Энэ мэдээллээр бол 2006 онд Баффетын болон Гейтсын сангууд нэгдэж татвараас чөлөөлөгдсөн 60 тэрбум долларын хөрөнгөтэй сан байгуулж түүнийгээ «Сайн клуб» гэж нэрлэсэн байна. Клуб жил бүр нууцаар хуралдаж ойрын зорилгоо тодорхойлдог гэнэ. Клубын гишүүн хэвлэлийн хаан Тед Тернер бид хэтэрхий олуулаа учраас дэлхий дулаарч байна, бидэнд бага хөрөнгө хэрэглэдэг цөөн хүн ам хэрэгтэй гэж мэдэгджээ.

2010 оны нууц хуралдааны гол зорилго хүн амыг багасгах үр дүнтэй аргыг тодорхойлох явдал байв. Ийм зорилгоор Африк болон бусад тивүүдэд эрүүл мэндийн, вакцинжуулалтын, хүнсний аврага том төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслүүдийн үр дүнд хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд нөхөн үржихүйн чадваргүй болдог юм байна.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих