Ираны асуудлаарх шинэ хэлэлцээ 20-нд эхэллээ

imagesDSDSDSDSDSDSSИраны цөмийн асуудлаарх шинэ хэлэлцээ 20-ны өдөр Женевт эхэллээ. Өмнөх хэлэлцээ үр дүнгүй болсноос хойш Америк, Орос, Хятад, Франц, Англи, Герман болон Ираны төлөөлөгчид хэлэлцээрт хүрэхээр чармайж байна.

Оросын ерөнхийлөгч Путин 20-ны өдөр Израилийн ерөнхий сайд Нетаняхутай хэлэлцээ хийсний дараа хэвлэлд хэлэхдээ, Орос Женевт эхэлсэн Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд өөдрөг хандаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Израиль Палестин харилцан хүлээж авч болохуйц зохицуулах арга олохыг хүсч байна. Орос Израиль Сирийн цус урсгасан мөргөлдөөнийг даруй зогсоох шаардлагатайг дахин нотолсон, Женевт яриа хэлэлцээг дахин хийхийг хүсч байна гэжээ.

Нетаняху хэлэхдээ, Израиль Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулсан аргаар Ираны цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулахыг хүсч байна гэжээ.

Хятадын гадаад хэргийн дэд сайд Ли Баодүн 20-ны өдөр Женевт хэлэхдээ, өмнөх хэлэлцээнд талууд нухацтай байр суурь, улс төрийн яриа хэлэлцээгээр Ираны асуудлыг зохицуулах улс төрийн эрэл хүслийг харуулсан. Зарим чухал салбарт зарим ахиц олж, нийтлэг ойлголттой болсон. Эдгээр идэвхтэй нөхцөл болон хүчин зүйл шинэ хэлэлцээнд чухал суурь тавьж өгсөн гэлээ.

/Баатар орчуулав/ CHINA NEWS


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих