БНАСАУ ураны тэсрэх бөмбөг үйлдвэрлэх чадалтай гэв

images05000747БНСУ-ын Батлан хамгаалах яамны сайд Ким Кванг-жин 20-нд хэлэхдээ, БНАСАУ ураны цөмийн бөмбөг үйлдвэрлэх чадалтай болов гэжээ.

Мөн өдөр парламентаас засгийн газарт тавьсан шүүлэг асуулгын үеэр Ким Кванг-жин дээрх байр суурийг илэрхийлсэн юм. БНАСАУ-ын уран баяжуулах чадавхын талаар БНСУ-ын Батлан хамгаалах яам бодит үнэлгээ хийж байгаа нь маш ховор тохиолдол юм. Олны дунд халуунаар яригдаж байгаа Юнбёны цөмийн дэд бүтцийн талаар Ким Кванг-жин хэлэхдээ, БНАСАУ Юнбёны цөмийн зуухыг туршин ашиглаж байгаа магадлалтай бөгөөд түүнийг албан ёсоор эхлүүлэх эсэхийг БНСУ-ын тал нягт анхаарч байна гэжээ.

БНСУ-ын цэргийн тал төсөөлснөөр, 2010 оноос хойш БНАСАУ-ын нарийн шүүлттэй уран баяжуулах чадавх жилдээ 40 кг-т хүрчээ. Нэг ширхэг ураны тэсрэх бөмбөг үйлдэхэд 15-20 кг нарийн шүүлттэй уран хэрэглэх ба харин эдгээр нарийн шүүлттэй ураныг үйлдвэрлэхэд 750-1000 тусгай төхөөрөмжийг жилийн турш ажиллуулах юм. 2010 оны 11-р сард, БНАСАУ Юнбён район дахь цөмийн том дэд бүтцээ Америкийн цөмийн мэргэжилтэнд үзүүлсэн ба уг дэд бүтцийн дотоодод баяжуулсан ураныг боловсруулах зориулалттай 1000 гаруй тусгай төхөөрөмж байгаа аж.

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих