Хойд Солонгост тавьсан ерөнхийлөгчийн илтгэл “дэлхийн чих”-ийг сортойлгов
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгосг айлчлал хийх үеэрээ тавьсан илтгэлийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд ихэд онцлон бичсээр байгаа юм. Шууд биш ч тойруу утгаар дарангуйлагч дэглэмийг шүүмжилсэн өнгө аяс бүхий түүний энэхүү илтгэл нь Монгол, Хойд Солонгосын харилцаанд нөлөөлж ч мэдэхээр байлаа.
Хойд Солонгосын эрх баригчид өлсгөлөнд нэрвэгдэх үедээ манайхаас тусламж хүсдэг. Эдийн засгаа сайжруулахын тулд манай жишээнээс суралцахаар чармайж, тэр ч байтугай Япон, АНУ-тай хэлэлцээр хийхдээ хүртэл монголчуудыг “хань татдаг”. Тиймээс “Хойд Солонгосын эрх баригчдад Монголоос өөр ойр түншлэх орон байхгуй” гэх өнгө аясаар асуудалд хандаж ийн зоримог илтгэл тавьсан ч байж болох.
Ямартай ч хэдэн дипломатчаа сандаргасан Ерөнхийлөгчийн илтгэлийг гадны хэвлэлүүдэд хэрхэн онцолсон талаар тоймлон хүргэе.
“YONHAP NEWS AGENCY”
Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгосг хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын эрх баригчдыг иргэддээ эрх чөлөөтэй амьдрах боломжийг олгож, Монголын шилжилтийн загвараас үлгэр авахыг уриаллаа.
Тэрбээр “Ямар ч дарангуйлал удаан үргэлжилж байгаагүй” хэмээн ярьсан юм. Ким Ир Сений их сургууль дээр тавьсан илтгэлийнхээ үеэр Ц.Элбэгдорж “Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Эрх чөлөө бол хүн бүрт өөрийнхөө боломжийг нээх сайхан боломжийг олгодог. Чөлөөт нийгмийг байгуулж, бэхжүүлэх хялбархан биш” гэх зэргээр хэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хойд Солонгосын залуу удирдагчтай уулзана гэх таамаг гарч байсан ч иймэрхүү уулзалтыг олон нийтэд харуулаагүй юм… Илтгэлийнхээ үеэр Ким Чен Уныг залуу хүн хэмээн нэрлэсэн Ц.Элбэгдорж тус сургуулийн оюутнуудад Хойд Солонгосын ард түмний ирээдүйг сайхнаар бүтээж болох боломжийн талаар ярьсан байна…
Монголын Ерөнхийлөгчийн албаныхан “Хэн ч асуулт асуугаагүй. Гэхдээ тэнд цугласан профессор болон оюутнууд Ерөнхийлөгчийг өрөөг орхин гарах хуртэл удаан алга ташсан юм” хэмээн протоколдоо дурьджээ.
“CHUSON ILBO”
Өнгөрсөн сард Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгосын оюугнуудад илтгэл тавих үеэрээ “Дарангуйлал удаан үргэлжилдэггүй” хэмээн ярьсан юм…
Тэрбээр Хойд Солонгосын дэглэм цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ёсгой гэдгийг тойруу угтаар хэлсэн. Ингэхдээ “Одоогоос 21 жилийн өмнө Монгол Улс цөмийн зэвсгээс ангид орон гэдгээ зарласан. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүн орон манай улсын сгатусыг бичгээр баталгаажуулсан” гэсэн байна.
Мөн “Монгол Улс цаазаар авах ялаас татгалзах нь зүйтэй гэж 2009 оноос эхлэн үзэх болсон” гэж онцолсон байна. Хойд Солонгост одоо ч цаазын ялыг гүйцэтгэж байгаа билээ. Хойд Солонгосын тал Монголын Ерөнхийлөгчийн илтгэлийн сэдвийг “Монголын гадаад бодпого болон хоёр орны харилцаатай холбоотой асуудал байхаар тоггоож өгсөн аж. Тэр ч байтугай түүнээс “Ардчилал”, “Зах зээлийн эдийн засаг” гэх мэт үг хэрэглэхгүй байхыг хүсчээ.
“DAILY NK” СОНИН
Ким Ир Сений их сургууль дээр Монголын Ерөнхийлөгч илтгэл тавих үедээ хуний эрхийг зөрчиж, дур зоргоороо авирлах явдлыг хурцаар шүүмжилсэн нь олны анхаарлыг татаж байна…
Монгол, Хойд Солонгосын найрсаг харилцааны тухай өгүүлэх энэ илтгэлийн өнгө аяс нь эрх баригчдынх нь сонорт хүрэхээсээ өмнө тэнд байсан хүмүүсийг гайхшруулаад авчээ. Дарангуйлагч дэглэм дэх улс орны эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлсон түүний үгс хамгийн их онцлохоор зүйл байсан юм.
“Ямар ч дарангуйлал удаан үргэлжилж байгаагүй… 20 гаруй жилийн өмнө Монголын ДНБ дэх хувийн эзэмшлийнхний эзлэх хувь хэмжээ 10 хүрэхгүй хувьтай байсан. Харин өнөөдөр энэ тоо 80 хувьд хурчихээд байна. Тиймээс чөлөөт нийгэм урагшлах зам, амьдрах арга, зорилгодоо хурэх алхам юм” гэжээ.
WWW.SAMIZDATA.NET
Монгол Улсын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчлал хийх үеэрээ нэгэн онцгой илтгэлийг тавьсан байна. Ким Ир Сений их сургуульд тавьсан илтгэлийнхээ үеэр тэрбээр дарангуйлагч дэглэмийг хурцаар шүүмжилж чадлаа.
WWW.RAPPLER.COM
Монголын Ерөнхийлөгчийн Хойд Солонгост хийсэн айлчлал олон шинэ зүйлийн эхлэл боллоо. Хойд Солонгос улс төр, эдийн засгийн хувьд Хятадтай хамгийн ойр түншилдэг байсан.
Гэвч тус улсад айлчлал хийсэн анхны Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болсон шалтгаан нь юу вэ. Үүнийг бүс нугаг дахь нэг орноос хараат бусаар бие даасан байдлаа хадгалж үлдэх гэсэн бодлоготой нь холбон тайлбарлаж болохоор байна.
Т.Элиса
URL: