Онгоцны осол нисэгчдийн алдаанаас болжээ

images025858580217-нд Казаньд осолдсон БОИНГ 737 онгоцны осол нисгэгчийн буруугаас болсон гэж Тусгаар орнуудын холбооны агаарын тээврийн комисс 19-нд хэлсэн байна.

Тус комиссын мэдээллээс үзэхэд, нисэгч онгоцоо газардуулах хоёр дахь оролдлого хийж гар удирдлага шилжүүлэх явцад хяналтаа алдсан байна. Онгоц 700 метр өндөрт хөөрсний дараа цагт 450 км-ын хурдаар 45 секундийн дотор дахин газардаж хошуугаараа газар мөргөж дэлбэрчээ.

 

Ослын шалгалтын урьдчилсан дүгнэлтээр, онгоц дэлбэрэхээс өмнө техникийн ямар нэгэн асуудал байгаагүй хэвийн ажиллаж байсан гэж тус комисс мэдэгдсэн байна. Иймээс онгоцны осол нь нисэгчийн алдаанаас болсон гэж шинжээчид үзэж байна.

\Р\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих