Долоон хайрцаг галт сум илрүүлжээ

527-1375754001zuragУлаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт улсын хилээр хууль бус эд зүйл оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.

Гаалийн хяналтын талбайд буусан чингэлгүүдийн нэгэнд ангийн бууны долоон хайрцаг сум нуусан байжээ.

Нарийвчлан шалгахад, 350 ширхэг галт сум байсан байна. Сумыг АНУ-аас ирүүлсэн бөгөөд түүвэр ачаа буюу хуучин хувцсан дунд далдалсан байсан ажээ.

Хулгайн анчид өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор буу, сум улсын хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого гардаг ажээ.

Ялангуяа АНУ, ОХУ, БН ХАУ-аас сум оруулж ирэн “Нарантуул” болон бусад худалдааны төвд зардаг гэдгийг хуулийн байгууллагын ажилтнууд хэлж байна.

Одоогоор улсын хэмжээнд хоёр аж ахуй нэгж албан ёсны зөвшөөрөлтэйгээр галт зэвсэг болон дагалдах хэрэгслийг худалдаалж байгаа юм.

Х.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих