Над шиг бүү болоорой!!! /ДОХ туссан охины захидал/

117148708Дэлхий дээр олон сая өсвөр үеийхэн байдаг. Тэдний зовлон жаргал олон янз. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь би. Намайг Э. гэдэг. Манайх жирийн нэгэн айл. Би айлын том нэг эрэгтэй дүүтэй. Манай аав гадаадад ажилладаг, би хойд ээжтэйгээ монголдоо амьдардаг. Ээж өглөө ажилдаа явна, тэгээд би нялх дүүгээ хараад үлдэнэ.

Хичээлд  хүүхдүүд цагийн өмнө явдаг бол харин би ээжийг хүлээн 5 минутын өмнө гарвал их юм. Зарим үед бүр хичээл эхэлсэн үед  гэрээсээ гарна. Ингэж явсаар би 7-р ангид орлоо. Тэр үед миний биений биений юм ирж надад маш хэцүү байсан. Надад ариун цэврийн хэрэгсэл авах ч мөнгө байхгүй  учир надад маш хэцүү бүр хичээлдээ явахаас ч айдаг байлаа.

Нэг өдөр аавыг утсаар ярихад нь би “Ааваа та ирээч надад хэцүү байна. Ариун цэврийн  хэрэгсэл авах мөнгө байхгүй ээжид хэлсэн чинь миний үед тэр юм байхгүй болоод л ирсэн гээд заганасан” гэж уйлан байж хэлсэн. Тэгсэн аав нь ээжтэй нь ярин удахгүй тэр хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн.  Тэгсэн чинь ээж надад мөнгө өгөөд “одооо эндээс зайл” гэхэд нь гомдож уурлах хоёр зэрэгцсэн.

Тэндээс хувцасаа аваад гарсан юм. Тэгэхэд би 8-р ангид байлаа. Найзындаа хэд хоноод очиход аав минь нас барсан гээд зурагных нь өмнө зул асаасан байж билээ. Ингээд би  үүнээс  хойш ёстой л гудамжинд гарсан. Ээж намайг чи бид хоёрын хооронд одоо ямар ч харьцаа байхгүй гээд яваад өгсөн. Үүнээс хойш нилээн хугацаа өнгөр ч би 10-р ангиа төгссөн. Ганц байртай үлдсэн болохоор ажи хийдэг байлаа. Ажил хийж байхад бүгд л миний хөөрхнийг бишэрч уулга алддаг байлаа. Миний цалин бага болохоор байрныхаа мөнгийг төлж чадахгүй байв.

Нэг өдөр нэг баян залуу ирж үерхэхийг гуйсан энэ үед би ямар аргаар их мөнгө олж болохыг мэдсэн юм.  Хэдэн сарын дараа миний анх хүнтэй нэг хөнжилд орсон явдал боллоо. Үүнээс хойш ийм  явдал ар араасаа цувардаг болсон би энэ үед 17 настай байсан. Ингэж явсаар 19 нас хүрдэг жил бие муудаад эмчид үзүүлэн шинжилгээ өгөхөд намайг эдгэшгүй өвчтэй гэж хэлсэн.

Учир нь би ДОХ туссан байлаа. Одоо би 25 настай миний ийм болсон минь шилжилтийн насандаа зааж зөвлөх хүнгүй, яаж өөрийгөө хамгаалах талаар зөв мэдээлэл авч чадаагүй байсан болохоор  юмуу даа. Надтай адил зовлонтой хүмүүс олон бий. Миний алдаанаас бусдыг сэрэмжлүүлж захихад асууж зөвлөх хүнгүй ч гэсэн энэ талаар өсвөр үеийхэнд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн мэдээлэл өгдөг төвүүд олон бий болсныг санаарай.

Та нар над шиг битгий болоорой гэсэндээ энэ бүх түүхийг хуваалцлаа.


URL:

Сэтгэгдэл бичих