“Атар” талхнаас цустай лент гарчээ
Энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг, Баянхошууны шинэ эцэс, Жанцангийн автобусны буудал дээр байрлах “Саруул” төвөөс
хоёр ширхэг “Атар” талх худалдаж авсан иргэний нэг талхнаас хурууны цустай лент гарчээ. Иймд тухайн иргэн талхыг гэрэл зургаар баримтжуулан, шошго, худалдаж авсан цаг минут, тэр ч бүү хэл “Саруул” гэх дэлгүүрээс талх худалдаж авсан падаан хүртэл бүрдүүлэн 11 дүгээр сарын 11-ний даваа гаригт “Атар өргөө” компанийн үйлдвэр дээр очиход менежер нь үг хэлээр дайрч доромжлон, тус иргэний гомдлыг үндэслэлгүй хэмээн аашилж, хүлээж авахгүй хөөх шахам буцаасан байна.
Ингээд аргаа барсан иргэн иргэдэд ийм хариуцлагагүй байдлаар хүнс нийлүүлж байгаа байдалд эмзэглэсэндээ Мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол гаргажээ. Түүний бүхий л баримтуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өөртөө авч үлдсэн байгаа. Энэ дагуу ХУД-ийн Хүнсний чанар, аюулгүй байдлын Улсын ахлах байцаагч А.Дугаржав “Атар өргөө” компанийн үйлдвэр дээр шалгалт хийж, иргэний гомдол үндэслэлтэй болохыг баталгаажуулжээ. Ийм сэжиг хүргэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ болиосой…
www.bolod.mn
URL: