Монгол Ардын Намаас горьдсоны гарз

15f4e17e14074b69originalМонгол Ардын Нам 27-р хурлаа хийж шинэчлэгдлээ залуужлаа гэж урьдын адил монгол ард түмнээ дахин хуурч эхэллээ. Монгол түмнийг яасан хуурч залхдаггүй юм бэ гэж асуумаар байна. 
20-р зуунд  Монгол орныг босгосон МАХН аль эрт нүд аньсныг Монгол ард түмэн мэдэхгүй байна
МАХН-ыг МАНам болгож нэг унагаагаад одоо цэцэрлэгийн хүүхдээр удирдуулж дахин унагаавал МАН-аас араг яснаас өөр юм үлдэхгүй дээ. Хүн болоогүй хүнд улс төр заагаад хэрэггүй гэдэг.  МАН-ын аврагч гэх ч  М.Энхболд 10-н жилдээ ч олигтой сураагүй их сургуульд ч юу ч сураагүй мэдлэг боловсрол эзэмшээгүй нөхөр ард түмнийг хууран мэхлэх ажилдаа дахиад  ханцуй шамлан орлоо. Тэтгэвэрийг 30%-иар  нэмнэ гэнээ тэтгэвэр нэмснээр маргааш нь мах, талхны үнэ хэд болдог билээ.
                                                   Монгол ард түмэн учраа олоогүй бяцхан хүүхдийн тоглоом биш дээ
Ард түмнээ гутаан доромжилж өөрсдийн байр сууриа олохын тулд ард түмэндээ үнэн худал амлалт өгч  гарч ирчээд Тэд өөрсдийгөө МАХН-ын эхлэл, үргэлжлэл гэж тодотгодог.  МАНам өнгөрсөн 23 жилд ардчилал гэсэн нэрээр төр барьж ардчилалд хулгайч гэсэн нэр зүүлгэсэн улс төрийн хүчин шүү.
МАН ардчилалын дараа тасралтгүй төрийн эрх барьж дэлхийн дахинд монгол хүнийг хамгийн авилгалч, хулгайч гэдэг алдар цолыг зүүлгэж, ядуу буурай гуйлгачин нэрийг зүүлгэсэн, залуу үеэ хууран мэхэлж настай үеэ заллин мэхэлдэг, ардчилал гэдэг тодотголтой хүний мөс чанар байхгүй  улс орон гэдэг нэрийг зүүлгэсэн.
Энэ буруутай удирдлагууд огцорч, зарим ухвар мөчид бодолтой, явцуу эрх ашигтай, авилгад автагдсан, амиа бодсон нөхөд хувийн амбийцаа дарж, намыг хувийн өмч шиг үздэгээ больж зайгаа тавьж өгөх цаг нэгэнт иржээ.
Нам гэдэг ойлголт өнөөдөр эсрэгээрээ ойлгогддог болсон.Хуучин цагт намын гишүүн байна гэдэг маш их хариуцлага байсан бол одоо ямар намд зүтгэж байгаасаасаа хамаардаг цаг үе иржээ.
Монголын ард түмэн одоо нам гэдэг нэрээс ичих болжээ. Иймээс намын доторх бохир болгоныг хөөн зайлуулж цэвэрлэх нь зүйтэй. Намаасаа нэр дэвшиж ерөнхийлөгч болчихоод ард түмнийхээ төлөө биш намынхаа төлөө ажиллах нь зүй ёсны хэрэг мөн гэж үү.
Хууран мэхлэлт явуур байхгүй шүү. “Тогос шиг гоёод хөхөө шиг донгодсон” ч ард түмэн тоож сонсохгүй болж дээ. МАН-д мэдлэг байхгүй мухар сүсэгтэн учраас Монголчууд горьдсоны гарз.  МАН-ыг музейд тавих болсон гэдгийг хэзээ ухаарах юм болоо.
Саруул Болор

URL:

Сэтгэгдэл бичих