Филиппинд хүмүүнлэгийн албууд сэргээн босгох ажлуудыг эхлүүлээд байна
Фото: EPA
Филиппины “Хайян” хар салхинд нэрвэгдсэн гамшигийн газруудад даваа гаригт хүмүүнлэгийн байгууллагууд ажлаа эхлүүлээд байна
Филиппины “Хайян” хар салхинд нэрвэгдсэн гамшигийн газруудад даваа гаригт хүмүүнлэгийн байгууллагууд ажлаа эхлүүлээд байна. “Ассошейтэд пресс” агентлагийн уламжилж байгаагаар, Таклобан хотын онгоцны буудалд ундын ус, цагаан будаатай шуудайнуудыг буулгаж байна. Гамшигийн нутгуудад сэргээн босголтын ажлуудыг эхлүүлээд байна. Гамшигт илүүтэй нэрвэгдсэн газруудад зарим дэлгүүрүүд, шатахуун түгээх газрууд ажиллаж эхлээд байна. 11-р сарын 8-9-ний өдрүүдэд Филиппины төв хэсгийг тус улсад асар их хохирол учруулсан “Хайян” хүчтэй хар салхи нэрвэсэн. НҮБ-ын гаргасан баримт мэдээгээр, гамшигт 4460 хүн амь эрсджээ. Байгууллагын уламжилж байгаагаар, хохирогсдын тоо цаашид өсөх магадлалтай байна. Хэдэн мянган хүн ор сураггүйд тооцогдож байгаа бөгөөд хэдэн зуун мянган хүн орох оронгүй үлджээ.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: