Америкийн шүтээн шоунд хэн хэн үлдэв?

Америкийн шүтээн шоуны энэ улирлын сүүлийн шалгаруулалт үргэлжилж байна. Хамгийн сүүлд тунаад байсан дөрвөн оролцогч өнгөрсөн мягмар гарагийн үдэш үзэгчдээс санал авахын тулд дуулсан хэдий ч хэн нь ч бусдаасаа өвөрмөц байж чадсангүй.

Тоглолтын эцэст хөтлөгч Райн Сикрест хасагдсан оролцогчийн нэрийг “Жэймс Дарбин” хэмээн дуудсан нь рокер залууг дэмжиж, хасагдана хэмээн бодож байгаагүй олон үзэгч гайхан хоцроход хүргэсэн юм.

“Би энэ хүртэл явах гэж маш их хичээсэн. Бурхан минь, би цаашаа явна гэж үнэхээр итгэж байсан. Миний мэдэхээр энэхүү шоунд урьд өмнө нь болж байгаагүй зүйлсийг би хийсэн. Би энд хийх гэж ирсэн зүйлсээ хийж чадсан нь надад үнэхээр их том боломж болсон” хэмээн Жэймс нулимсаа тэвчин, сэтгэгдлээ шулуухан хэлсэн юм. Тэрээр эцэст нь “Maybe I’m Amazed” хэмээх үдэлтийн дуугаа дуулсан.

Харин тэмцээнд тунаж үлдсэн гурван оролцогчид бол Скотти Макрери, Ловрин Алиана мөн Халли Ринхарт нар юм.

Жэймс Дарбин

Н.Дариа


URL:

Сэтгэгдэл бичих