Баавгайн аж ахуй эрхлэгчид тусламж хүслээ
Тус улс нь 1981 оноос эхлэн баавгайн аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд Хятад, Зүүн Өмнөд Азийн орнуудаас авчирсан баавгайнуудтай , үүсч хөгжөөд 30 гаруй жил болж буй уг салбарт Солонгос улсын Засгийн газраас ямар нэгэн тусламж үзүүлэлгүй өдийг хүрчээ.
1993 онд Солонгос улс Байгалийн зэрлэг ан араатан хамгаалах Олон улсын байгууллагад элсэн орсноор гадаадын орнуудаас баавгай худалдан авах ,баавгайн эд эрхтэнг гадаадад экспортлохийг хориглосон хууль баталсан юм.
Ингэснээр баавгайг жилд дунджаар 200 сая орчим воны зардал гарган 4 жил өсгөснийхөө дараа эд эрхтэнг нь гадаадад экспортлон ашиг олдог байсан баавгайн аж ахуй эрхлэгчид , сүүлийн 20 гаруй жилийн туршид хэцүүхэн нөхцөлд ажилласаар иржээ.
Байдал ийм байгаа үед Солонгосын Байгаль орчны яам , дээрх салбарыг татан буулгах тухай хэлэлцэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан баавгайн аж ахуй эрхлэгчид сайддаа хандлаа.
Баавгайн аж ахуй эрхлэгчдийн бүхий л эд хөрөнгө болсон аж ахуйг татан буулгахдаа улсаас ямар нэгэн тусламж , нөхөн төлбөр өгөлгүйгээр шийдэх бус харин 10 хүртэлх насны баавгайг улс худалдан авч амьтны хүрээлэндээ өгөх, түүнээс дээш насны баавгайг албадан устгалд оруулах , аж ахуйн байрыг буулгах , гарах хог хаягдлыг улсын зардлаар цэвэрлэж өгөхийг тэд хүсчээ.
Хэрвээ ийм байдлаар шийдэж чадахгүй бол яамны сайдаа огцрох шаардлагыг тус улсад ажиллаж байгаа 53 баавгайн аж ахуйн , 998 баавгайг тэжээн өсгөж байгаа иргэд тавиад байна.
MGLRADIO.COM
URL: