Хууль зөрчдөг “Golden lounge”-ийн ар талд хэн байна вэ

Хууль зөрчин бизнес хийх ажиллагаа улам л газар авсаар байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газрууд хууль ёсоор бол шөнийн 24 цаг хүртэл ажиллах ёстой.
Гэтэл зарим газрууд өглөө болтол ажиллаад зогсохгүй, үйлчлүүлэгчдийнхээ эд зүйлсийг буруу гараар оруулчихдаг тухай ч чих дэлсэх болов. Эдгээр газрын нэг нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Сэлмэн барилгын баруун өмнө байрлах “Golden lounge” гэдгийг нэгэн үйлчүүлэгч дуулгасан юм. “Golden lounge”нь ресторантай, мөн караоке баар зэргээр үйлчилдэг аж. Тус газар нь өглөө болтол иргэдэд үйлчилдэг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчийн эд зүйлсийг буруу гараар оруулчихсан гэдгийг нэгэн үйлчлүүлэгч хэлсэн юм.
Шөнийн 24 цаг хүртэл ажиллах ёстой энэ газар яагаад ийнхүү хууль зөрчин өглөө болтол ажиллаж байна вэ. Тэгэхдээ бүр үйлчлүүлэгчдийнхээ гарыг нь мухарлаж орхидог билээ. Ийм газрын ар талд томоохон албан тушаалтан байдаг болоод тэр биз. Харин бидэнд гомдол ирүүлсэн үйлчлүүлэгч “Golden lounge”-ийн ар талд нийслэлийн захиргааны томоохон албан тушаалтан байдаг. Гэхдээ энэ удаад нэрийг нь дурдаад яахав хэмээсэн.
Тэгэхээр Үүл баатрын командаас нэгэн нөхөр байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч хуулийн дээгүүр гишгиж чаддаг “Golden lounge”-д арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хаах цаг нь болсон юм биш үү. Уг нь бусад баар цэнгээний газруудыг 24 цагаас хойш нэг л минут өнгөрвөл цагдаа нар торгоод хөл болж байдаг сан.

Б.Өлзийт
 

URL:

Сэтгэгдэл бичих