Микронууд үг авахгүй байна

new photo

Саяхан ШӨХТГ-аас микроавтобунуудад шалгалт хийж, оройн цагаар үнээ дураараа нэмэхийг зогсоохыг шаардсан. Тэгвэл оройн цагаар байтугай өдрийн цагаар үнээ нэмдэг үзэгдэл зогсох нь битгий хэл бүр гаарч байгаа бололтой. СХД-ийн 6 дугаар хорооны иргэн Ү. Уранчимэг 2013 оны 14.30 минутад Их засаг их сургуулийн буудлаас Шар хад-Ханын материалын чиглэлийн микронд суужээ. Гэтэл “Драгоноос цааш 600 төгрөгөөр явна, мөнгөө өгч чадахгүй бол буу” гэж дарамталсан байна. Гэгээн цагаан өдөр 600 төгрөгөөр явж байгаа юм чинь орой бүр гаарах нь тодорхой. Дээд газрын шийдвэрийг тоодоггүй иймэрхүү үйлчилгээтэй тээврийн хэрэгслийн эрхийг цуцлах хэрэгтэй болжээ.

С. Болд

http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11925#sthash.PqR20PIS.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих