Сайхан амрахад туслах, нойр хүргэдэг хүнс

Ажлын ачаалал ихтэй ажлын өдрүүдийн дараа сайхан амрахыг хүссэн ч нойргүйтээд унтаж чадахгүй байна уу?

Тэгвэл таныг бөх гэгч нь нойрсуулж чадах элдэв химийн эмгүйгээр эрүүл бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Банана

Банана жимсэнд нойр хүргэдэг мелатонин, триптофан буюу амино хүчил хэмээх хоёр төрлийн бодис агуулагддаг байна. Тиймээс хүнийг бөх гэгч нь унтаж амархад энэ жимс тус болдог. Ялангуяа мелатонин нь хүний уураг тархинд бараг л унт гэсэн дохио өгдөг байна. Мөн банана магни агуулдаг, шим тэжээлтэй жимс юм. Энэ жимсийг идсэнээр хүний биеийн булчин шөрмөс суларч, стресс намжин, биеийн аливаа зовиур багасдаг болохыг шинжлэх ухаан тогтоосон байна.

Нухсан төмс

Нухсан төмс гэхээр та гайхаж байна уу? Нухсан төмс биднийг сайхан унтаж амрахад тус болдог гэнэ. Амтат төмснөөс гадна байгалийн гаралтай төмс цусан дахь сахарын түвшинд нөлөөлдөггүй. Төмсөнд хүний биед хэрэгтэй хүчиллэг элементүүд ихээр бий. Үүний нэг нь триптофан амино хүчил юм.

Сүү

Ээжүүд нялх хүүхдэдээ сүү өгч унтуулдагийг бид мэднэ шүү дээ. Унтаж амрахын өмнө бүлээн сүү уувал тун удахгүй таны нойр хүрэх болно. Учир нь сүүнд триптофан ихээр агуулагддаг юм.

Овъёосны гурил

Оройн хоолонд овъёосны гурилтай хоол идсэнээр сэтгэл хангалуун унтаж болно. Учир нь овъёосонд мелатонин агуулагддаг ажээ. Нойргүйдэлд өртсөн хүмүүс овьёосны гурилыг сүүнд буцалгаж иддэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих