Ой санамжийн тухай сонирхолтой 10 баримт
• Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.
• Насанд хүрсэн хүмүүсийн дурсамж ихэнхдээ 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү ой дурсамжийн цохилтод бүх дурсамжийн 60 хувийг эзэлдэг ажээ.
• Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог гэнэ. Судлаачид “beta blocker” хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг “цоожилдог” байна.
• Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд долоон төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ.
• Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг байна.
• Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд “prosopamnesia” гэж нэрлэгддэг юм байна.
• Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг. Тиймээс согтууруулах ундааг хэрэглэсний маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.
• Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.
• Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2.5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх нь.
URL: