Гурилын үнэ өссөн шалтгаан юу вэ?
“Улаанбаатар” нэгдүгээр гурил бөөний үнэ нь кг тутамдаа 70 төгрөгөөр нэмэгдэж 620 төгрөг, дээд нь 90 төгрөгөөр нэмэгдэж 930 төгрөг болсон. Засгийн газар өнгөрсөн онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай баталсан.
Энэ ажлынхаа хүрээнд 23 үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг өгчээ. Энэ хөтөлбөрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн Л.Отгонболороос тодруулсан юм.
Тэрээр “Хөтөлбөрийн эхний үе шат дууссан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 23 үйлдвэртэй хийсэн гэрээ энэ оны есдүгээр сард дууссан. Б и д хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх саналаа хүргүүлээд байгаа” гэлээ.
Харин “Улаанбаатар гурил” компанийн албаны хүмүүс “Бид Засгийн газраас татаас маягаар биш хүүтэй зээл авсан. Үүнийгээ буцааж төлнө. Тухайн үед гурилын бөөний үнийг кг тутамд 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж гэрээ хийсэн.
Тэгэхэд улаанбуудайн үнэ тонн нь 280 мянган төгрөг байлаа. Харин одоо 400 мянган төгрөгөөр авч байна” гэж тайлбарлав.
Г.Ганчимэг
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: