Чех хар тамхины эсрэг кампанит ажил явуулж байна
ПРАГА. /АП/. Хар тамхийг хууль бусаар тарихад шаардлагатай материалыг арилжсан хэрэгт сэжиглэгдсэн дэлгүүрүүдэд Чехийн цагдаа нар нэгжлэг хийж, 45 хүнийг мөрдөн шалгаж байна.
Тус улсад хар тамхийг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг хориглодог юм.
Чех даяар явуулж буй шалгалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд 100 орчим газарт нэгжлэг хийсэн аж. Түүнчлэн хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт 32 хүнийг сэжиглэж байна.
Дэлгүүрийн эздийг хар тамхийг өрөө тасалгаанд тарихад шаардлагатай бүх төрлийн багаж хэрэгсэл зэргийг худалдан хууль зөрчдөг гэж сэжиглэж буй юм.
Хэдэн долоо хоногийн турш үргэлжлэх хар тамхины эсрэг ажиллагааг эсэргүүцэн хэдэн зуун хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд Прага хотноо цуглажээ.
Л.Урангуа МОНЦАМЭ
URL: