Америкийн конгрессыг дэмжих үзүүлэлт эрс буурчээ

U.S. Secretary of the Treasury Henry Paulson press conferenceАмерикийн иргэдийн судалгааны нэрт байгууллага Галлап компанийн 12-нд гаргасан судалгааны дүнгээр, Америкийн иргэдийн конгрессаа дэмжих үзүүлэлт энэ сард 9% хүртэл буурч, тус компани ийм төрлийн судалгаа явуулсан 39 жилийн турш дах хамгийн доод төвшинд хүрсэн байна.

Галлап компани мэдэгдсэнээр, Америкийн конгрессыг дэмжих үзүүлэлт энэ сард шалдаа буусан нь өмнөх сарын холбооны засгийн газар үүдээ барьсан дуулиантай холбоотой. Америкийн конгресст суудалтай Ардчилсан болон БНН 2014 оны төсөв, Обамагийн эрүүл мэндийн өөрчлөлтийн асуудлаар улс төрийн ширүүн тэмцэл явуулсан нь холбооны засгийн гол бус салбарууд 16 хоног хүртэл үүдээ барихад хүргэж, улмаар жирийн иргэд конгрессын дотоод тэмцэлд сөрөг сэтгэгдэлтэй болсон гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих