“Моннис интернэшнл” ХХК улсад онц их хэмжээний хохирол учруулсныг ЭЦГ шалгаж байна
Монголын томоохон компаниудын нэг болох “Моннис интернэшнл” ХХК нь улсад онц их хэмжээний хохирол учруулсныг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна. Тус компани төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний бараа материал нийлүүлдэг болоод удаж буй гэнэ.
Өмнөговь аймгийн Цанхийн Зүүн уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Таван толгой” төрийн өмчит хувьцаат компанитай “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” хийж, нийт 70 орчим тэрбум төгрөгийн уул уурхайн хүнд машин, механизм нийлүүлжээ.
Уг нь энэ компани тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбум төгрөгийн үнэтэй автосамосвал таван ширхэгийг нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан хэдий ч гэрээнд заасан хугацаанаас хожимдуулаад зогсохгүй, БНХАУ- аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлсэн байна. Үүнээс болж эвдрэл их гарч, хоёр автомашин одоогоор ажиллахгүй байгааг албаны хүмүүс мэдэгдсэн. Тэдний оруулж ирсэн автомашины гадаад зах зээлийн үнийг интернэт сайтаас судлахад нэг бүр нь 2.3-2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн үнэтэй байжээ.
URL: